Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутагт хоёр настай эрэгтэй хүүхэд төөрснөөс болж орон нутгийн иргэд, төрийн байгууллагууд нэгдэн эрлийн ажиллагаа явуулж байна.
Тус сумын төсөвт байгууллагуудын ажилтнууд, хувийн аж ахуйн нэгжүүдийн ажилчид, орон нутгийн иргэд, мөн аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын алба хаагчид нийлсэн 100 орчим хүн тасралтгүй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Алга болсон газрын байршил
Хүү Тариалан сумын Баянбэлчирийн давааны Сайхан мод орчмоос төөрсөн бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна.
Хүүг харсан эсвэл олсон хүн байвал нэн даруй 8829-4661, 7038-6057 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг албаныхан онцгойлон анхааруулж байна.