2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 00:23:09 цагт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн голомт ойролцоох аймаг, сумдын төвүүдээс дараах зайд байсан байна:
- Хүрээмарал сумын төвөөс хойд зүгт 21 км
- Баянбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км
- Бууцагаан сумын төвөөс баруун хойд зүгт 57 км
Нөхцөл байдлын үнэлгээ
Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, Барлагтай багийн Засаг дарга болон тухайн орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэжээ.