Бямба, 8 сар 16, 2025
HomeСоёл УрлагМонголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Наймдугаар сарын 13-наас 26-ны өдрүүдэд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” олон нийтэд дэлгэгдэж байна.

Хүн төрөлхтөн хүүхэлдэйг 40 мянган жилийн турш бүтээж, хэрэглэсээр иржээ. Анх хуучин чулуун зэвсгийн үед онго шүтээний хэлбэрээр, хүн болон амьтны дүрсийг агуулсан эдлэл болгон ашиглаж байсан бол өдгөө энэ уламжлал ардын өв, соёлыг дамжуулах, түүхийн илэрхийлэл болох, хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, харилцааны хэрэгсэл зэрэг олон үүрэг гүйцэтгэсээр байна.

Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь 1976 оноос хойш мэргэжлийн түвшинд бүтээгдсэн төрөл бүрийн хүүхэлдэйн уран бүтээлүүдийг нэг дор цуглуулсанд оршиж байна. Үзэгчид дараах олон төрлийн бүтээлийг сонирхох боломжтой:

  • Уран бүтээлчийн гар хийцийн болон загварын хүүхэлдэй
  • Театр, анимейшн, кинонд зориулсан бүтээлүүд
  • Модон сийлбэр, ноос ноолуур, арьс, цаасан шуумал
  • Гуулин суурьтай 3D, механик хөдөлгөөнт бүтээлүүд

Үзэсгэлэн бүх насныханд нээлттэй бөгөөд хүүхэлдэйн урлагаар дамжуулан өөрийн дотоод ертөнцтэйгээ уулзах, уран сэтгэмжийн гайхамшгийг мэдрэх боломжийг олгож байна. Мөн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан мастер классууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн үнэ төлбөргүй үзэж болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд