Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрТББХ Д.Цогтбаатар гишүүний асуудлаар Дээд шүүх рүү албан бичиг хүргүүлжээ

ТББХ Д.Цогтбаатар гишүүний асуудлаар Дээд шүүх рүү албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Үүний улмаас түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй хэвээр байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн шүүхээс ял шийтгүүлсэн тохиолдолд эгүүлэн татах зохицуулалттай. Гэвч УИХ уг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удаашруулсаар байгаа бөгөөд эхэндээ “шийдвэр албажиж ирээгүй” гэх тайлбар өгч байсан бол албажиж ирснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд буй ч ямар нэг шийдвэр гараагүй байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) Дээд шүүх рүү албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу ирсний дараа энэ асуудлыг УИХ-д танилцуулах аж.

ТББХ-ны байр суурь

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ энэ талаар тайлбарлахдаа:

“Хуульд энэ талаар тодорхой процедур заагдаагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнтэй холбоотой шийдвэр гарсан тохиолдолд Дээд шүүх УИХ руу заавал явуулна гэсэн заалт байхгүй. УИХ уг шийдвэрийг татаж авна гэсэн зохицуулалт ч байхгүй. Иймд ТББХ-ны даргын хувьд албан бичиг явуулж, хариу ирсний дараа байнгын хороо хуралдах эрхтэй болно. Байнгын хорооны хуралдаанаар шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй, зөвхөн танилцуулна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанд мөн танилцуулна.”

Хуулийн зохицуулалт

УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д

“УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална” гэж заасан байдаг.“

Гэвч энэ процесс өнөөг хүртэл албан ёсоор эхлээгүй байгаа нь УИХ-ын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явцыг удаашруулж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд