Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортТбилисийн Их дуулгад Монголын 20 жүдоч зодоглоно

Тбилисийн Их дуулгад Монголын 20 жүдоч зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх тэмцээн Гүржийн нийслэл Тбилиси хотод болох гэж байна. Тус тэмцээн энэ сарын 21-нд эхлэх бөгөөд 53 орны 400 гаруй тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсаас тус тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 жүдоч оролцохоор болжээ.

Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй жүдочид:

  • 60 кг: К.Ёолк, Э.Ариунболд
  • 66 кг: Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн
  • 73 кг: О.Уранбаяр, Л.Анхзаяа
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр
  • -100 кг: Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй жүдочид:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
  • 57 кг: М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа
  • 70 кг: Д.Есүй
  • -78 кг: А.Дуламсүрэн
  • +78 кг: А.Адъяасүрэн

Монголын жүдочдын өмнөх амжилтууд

2021 оны Тбилисийн Их дуулга тэмцээнд:

  • М.Уранцэцэг, Ц.Цогт-Очир нар алт,
  • Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан.

2022 онд Монголын баг оролцоогүй.

2023 оны Тбилисийн Их дуулга тэмцээнд:

  • Б.Эрдэнэбаяр алт
  • Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар мөнгө
  • Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн.

Өнгөрсөн жилийн тэмцээнд манай 12 тамирчин зодоглосон ч медаль хүртэж чадалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн.

Энэ удаад Монголын багийн бүрэлдэхүүн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй тул амжилттай оролцох өндөр хүлээлттэй байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд