Даваа, 7 сар 28, 2025
HomeОсол хэрэгЗавхан аймгийн Нөмрөг суманд тээврийн хэрэгслийн ослоос хоёр хүн нас баржээ

Завхан аймгийн Нөмрөг суманд тээврийн хэрэгслийн ослоос хоёр хүн нас баржээ

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт “Автомашин онхолдож, хүн нас барсан” тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт явуулахад хувийн Субару маркын автомашин замын хажуу руу онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна.

Энэхүү хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс хянан шалгаж байна.

Иймээс иргэдийг орой, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо болгоомжтой байж, хурдаа зохицуулан, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлахыг зөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд