Наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж байна
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэж буй Үндэсний их баяр наадам улс орон даяар өргөн дэлгэр болж байна. Энэ үеэр олон мянган иргэд баярын үйл ажиллагаанд оролцож буйтай холбогдуулан аюулгүй байдал, хэв журмыг сахиулах ажиллагаа өндөр зохион байгуулалттайгаар явагдаж байгаа юм.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 800 гаруй, Хүй долоон худагт 900 гаруй, харин замын хөдөлгөөний зохион байгуулалтад 2,000 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Эдгээр алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг хэвийн байлгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор томилгоот жижүүрлэлд гарчээ. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх үүднээс ил, далд хяналт шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.