НүүрОсол хэрэгБамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ

Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ

Гэмтэл согог судлалын төвд энэ сарын 25-ны өдөр бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулсан тухай дуудлага ирсэн талаар мэдээлжээ. Энэ оны эхнээс хойш могойд хатгуулсан нийт 8 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 нь 0-15 насны хүүхдүүд байжээ.

2024 онд бамбай хошуут могойд хатгуулсан 6 тохиолдолд ГССҮТ-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан болон хатгуулсан тохиолдолд нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, Нийслэлийн байгаль орчны газар болон Сүхбаатар дүүрэгт байрлах ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана уу.

Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Ой мод, бут сөөгтэй газар явж байхдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
  • Могой таарвал чимээгүй, огцом хөдөлгөөн хийлгүй замхрах
  • Өндөр авс болон буттай газраар явахгүй байх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
  • Хүүхдийн тоглоом болон гадуур явж байгаа тэргийг тогтмол шалгах
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд