Даваа, 6 сар 30, 2025
HomeЭрүүл мэндДархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 16 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 16 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний оноштой 16 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Уг өвчин нь амархан халдварладаг ч урьдчилан сэргийлэх боломжтой вирусийн гаралтай халдварт өвчин юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр улаанбурхан нь өндөр халуурах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрч, бага насны хүүхдүүд болон дархлаа султай хүмүүст хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг.

Урьдчилан сэргийлэлт чухал

Улаанбурхан нь вакцинаар бүрэн сэргийлж болох өвчин бөгөөд дархлаажуулалт нь халдвар тархахаас сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга юм. Иймд:

  • Хэрэв таны хүүхэд болон ойр дотны хүн улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй бол
  • Дархлаажуулалтад хамрагдаагүй бол

…заавал харьяа эрүүл мэндийн байгууллага эсвэл өрхийн эмнэлэгт хандаж, вакцинжуулалт хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд