Даваа, 6 сар 30, 2025
HomeСпортУсан сэлэлтийн тамирчин Э.Эрхэс “Алтан медаль”-ийн эзэн болов

Усан сэлэлтийн тамирчин Э.Эрхэс “Алтан медаль”-ийн эзэн болов

Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар 2025 оны зургадугаар сарын 15-ны өдөр онцгой амжилт үзүүлсэн усан сэлэлтийн тамирчин, Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) Э.Эрхэсийг хүлээн авч, МҮОХ-ны нэрэмжит “Алтан медаль” шагналаар шагналаа.

Э.Эрхэс нь Монголын хүүхдийн зуны спортын VII, VIII наадмуудаас нийт 26 алт, түүний дотор хувийн долоо, багийн хоёр буюу нийт 9 удаа улсын рекордыг шинэчилсэн түүхэн амжилтыг гаргасан юм. Тэрбээр Хан-Уул дүүргийн усанд сэлэлтийн “Сэлэм загас” клубийн тамирчин бөгөөд тус клуб нь өсвөрийн шигшээ багийг удирдан ажилладаг билээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр:

  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг
  • “Сэлэм загас” клубийн дасгалжуулагч Х.Батболд
  • АНУ-ын “Spire Academy”-ийн ахлах дасгалжуулагч THAD SCHULTZ нар хүрэлцэн ирж оролцов.

Ёслолын үеэр талууд Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх, олон улсын жишигт хүргэх талаар санал солилцсон бөгөөд МҮОХ-ны зүгээс “Сэлэм загас” клубын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд