Пүрэв, 6 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээИзраиль-Ираны мөргөлдөөн хурцдав

Израиль-Ираны мөргөлдөөн хурцдав

Хоёр орны зэвсэгт мөргөлдөөн улам хурцдаж байна. 6-р сарын 18-ны шөнө хоёр тал харилцан пуужингийн цохилт хийсэн тухай мэдээлэл байна. ЦАХАЛ буюу Израилийн арми Тегеранд байрлах цэргийн байгууламжууд руу цохилт өгсөн бол Иран эхний давалгааар 15, дараагийн удаад 10 орчим пуужин харвасан байна.

Газын зурваст энгийн иргэд өртсөн халдлага

Үүнээс гадна, Израилийн танкууд Газын өмнөд Хан-Юнис хотод байгаа хүмүүнлэгийн тусламж авахыг хүлээж байсан иргэд рүү гал нээсэн тухай Палестины эх сурвалжууд мэдээлжээ. Урьдчилсан мэдээгээр 59 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан байна.

Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тавдугаар сарын сүүлээс хойш тусламжийн цэгүүд рүү чиглэсэн халдлагад өртсөн 397 энгийн иргэн нас барж, 3000 гаруй хүн гэмтжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд