Лхагва, 6 сар 18, 2025
HomeСпортМонголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 3х3 ДАШТ-д оролцоно: бүрэлдэхүүн болон тоглолтын хуваарь

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 3х3 ДАШТ-д оролцоно: бүрэлдэхүүн болон тоглолтын хуваарь

Ирэх долоо хоногт Монгол Улсад болох 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг оролцоно. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох дөрвөн тамирчны нэр тодорхой боллоо.

🇲🇳 Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • О.Хулан
  • Б.Ариунцэцэг
  • Н.Нандинхүсэл
  • М.Цэрэнлхам

Уг бүрэлдэхүүнийг шигшээ багийн өргөтгөсөн найман тамирчнаас сонгон шалгаруулсан бөгөөд хамтарсан бэлтгэлийн дараа дээрх дөрвөн тоглогч 2025 оны 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор шийдвэрлэгдсэн юм.

Монголын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт багтсан бөгөөд энэхүү хэсгийн тоглолтууд зургаадугаар сарын 24-нөөс эхэлнэ.

Тоглолтын хуваарь:

  1. Зургаадугаар сарын 24, 18:25 цагт
    • Бразил vs Монгол
  2. Зургаадугаар сарын 24, 20:15 цагт
    • Монгол vs Испани
  3. Зургаадугаар сарын 26, 18:00 цагт
    • ХБНГУ vs Монгол
  4. Зургаадугаар сарын 26, 20:15 цагт
    • Монгол vs Украин

Эдгээр тоглолтууд Сүхбаатарын талбайд олон нийтэд нээлттэй болох бөгөөд Монголын баг энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож байгаа юм. Өмнөх ДАШТ-д 12-р байрт бичигдэж байсан амжилтаа ахиулахын төлөө тамирчид хичээн зүтгэх болно.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд