Монголчууд бидний хувьд кофе нь өдөр тутмын таашаал төдийгүй эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн хэрэгцээнд ашиглаж болох олон талын түүхий эд юм. Хэрэглэсэн кофены шаар — хаягдал биш, харин дахин ашиглаж болох үнэт нөөц гэдгийг мэдэх үү?
Кофены шаарыг ашиглах 9 ухаалаг арга
- Аяга таваг угаах
Кофены шаар нь ширүүн бүтэцтэй тул зэвэрдэггүй ган, хайруулын таваг зэрэг хатуу гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой. Шаарыг бага зэрэг сода эсвэл савантай хольж, халуун усаар үрж угаавал тос, хөө зэрэг арилна. - Хөргөгчний үнэр дарах
Хөргөгчинд тавьсан нэг халбага кофе муухай үнэрийг шингээж, цэвэр, таатай орчинг бий болгоно. - Цэцэг, тасалгааны ургамалд бордоо
Фикус, сарнай, далдуу мод, анари зэрэг хүчиллэг хөрс шаарддаг ургамалд кофены шаар тохиромжтой бордоо болдог. Гэхдээ сүүтэй кофены шаар тохиромжгүй бөгөөд зөвхөн хар кофены шаар ашиглана. - Зуух, грилль цэвэрлэх
Шаарыг халуун усанд хийж, зуухны сараалжийг 45 минут дэвтээхэд наалдсан тос, хөө хялбархан арилна. - Үс арчилгаа
Шаарыг хуйханд массажлан түрхэж, 20 минут байлгасны дараа усаар зайлснаар илүүдэл тос, бохирдлыг арилгана. Гэхдээ шаргал болон будагтай үстэй хүмүүст тохиромжгүй. - Шингэн хоолны бохирдлыг арилгах
Хоолны үлдэгдэл, тослог бохирдол үүссэн хоолны сав, шүүлтүүрийн хоолойг шаарыг савантай усанд хольж угааж цэвэрлэнэ. - Биеийн скраб
2 аяга далайн давс, ½ аяга кокосын тос, ½ аяга кофены шаар хольж скраб бэлдэнэ. Арьсыг зөөлрүүлж, хүйтний улиралд хуурайшилтаас сэргийлнэ. Мөн целлюлитийн эсрэг үр дүнтэй. - Гал тогооны хатуу гадаргуу цэвэрлэх
Шаар болон шингэн саван хольж модон тавцан, плитаны гадаргууг үрж цэвэрлэвэл тосгүй гялалзсан болно. - Гарын үнэр дарах
Сармис, сонгино арилгахад гар үлдсэн үнэрийг арилгахад кофены шаар сайн үйлчилгээтэй. Шаар болон бүлээн усаар гараа үрж угаана.
Нэмэлт ашиг тус
- Хөрсийг сайжруулах
Кофены шаар нь хөрсний бүтцийг сайжруулж, улаан лууван, манжин зэрэг үндэст ургамлын ургалтыг дэмжинэ. Үр тарихаас өмнө шаартай хольж тарих бол сайн үр дүнтэй. - Химийн бордоог орлох боломжтой
Хэрэглэсэн шаарыг урьдчилан хатааж хэрэглэвэл хөгц үүсэхээс сэргийлнэ. Мөн хатаасан шаар дээр хуурай өвс, навч, үнс болон органик бордоо нэмсэнээр байгалийн компост болно. - Нүдний доорх хөхрөлт багасгана
Шаарыг чийгтэй хөвөнд шингээж нүдэнд тавьснаар хаван, хөхрөлтийг багасгаж, арьсыг сэргээдэг.