Даваа, 6 сар 9, 2025
HomeСпорт“Хасын Хүлэгүүд” ААЛ-ийн хэсгийн шатанд бүх тоглолтдоо хожиж, хасагдах шатанд шалгарлаа

“Хасын Хүлэгүүд” ААЛ-ийн хэсгийн шатанд бүх тоглолтдоо хожиж, хасагдах шатанд шалгарлаа

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн (AБЛ) “В” хэсэгт багтсан Монголын төлөөлөгч “Хасын Хүлэгүүд” өнөөдөр Тайландын “Hi-Tech” багтай хийсэн сүүлийн тоглолтдоо 88:80 онооны харьцаагаар ялалт байгуулж, хэсгийн шатны бүх тоглолтдоо дараалан хожсон түүхэн амжилтыг үзүүллээ.

Ингэснээр “Хүлэгүүд” 6 тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, “В” хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулав.

Өнөөдрийн тоглолтод дараах тоглогчид онцгой байв:

  • Ян Миллер – 25 оноо
  • А.Азбаяр – 21 оноо
  • Д.Мөнхтүвшин – 11 оноо
  • Жордан Толберт – 10 оноо
  • Ч.Ихбаяр – 8 оноо
  • Б.Барсболд – 7 оноо

Тус багийн хувьд энэ амжилт нь Монголын сагсан бөмбөгийн олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх чухал алхам болж байна. “Хасын Хүлэгүүд” хасагдах шатны өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч нартай учраа таарах бөгөөд тэдний дараагийн тоглолт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд