Даваа, 6 сар 9, 2025
HomeОсол хэрэгБаянхонгор аймгийн Богд суманд газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Богд суманд газар хөдөллөө

2025 оны тавдугаар сарын 11-ний орой 20:51 цагт Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Энэ нь он гарсаар бүртгэгдэж буй олон удаагийн газар хөдлөлтийн нэг бөгөөд ойрын өдрүүдэд хэд хэдэн бүс нутагт ижил төрлийн чичирхийлэл мэдрэгдээд байна.

Тухайлбал, тавдугаар сарын 8-нд буюу гурав хоногийн өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумаас баруун тийш 79 км, мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойш 76 км орчимд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байв.

Эдгээр чичирхийлэл нь Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Төв аймгийн Мөнгөнморьт сум, мөн нийслэл Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн боловч албаныхны мэдээлснээр ямар нэгэн хохирол учраагүй байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 12 удаа бүртгэгджээ. Энэ нь газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байгааг харуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд