Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Ар хөндий гэх газарт 2026 оны аравдугаар сарын 20-нд баавгай айлын гэр рүү орж, сүйтгэсэн байна. Тухайн айл өвөлжөөндөө гэрээ бариад эзгүй орхисон байсан бөгөөд баавгай дайрах үед дотор нь хүн байгаагүй аж.
Гэрийн хана, унь эвдэрчээ
Эх сурвалжид дурдсанаар, баавгай гэрийн зүүн урд хэсгээр нэвтэрч, хана, унь зэрэг бүтээцийг хугалан, доторх эд зүйлсийг мөн сүйтгэсэн байна. Хэрэг явдлын үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж мэдээлжээ.
