АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улс ирээдүйд АНУ-ын бүрэлдэхүүнд орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Эцэстээ Канад 51 дэх муж болно. Өөрөөр байх боломжгүй” гэж тэр 11-р сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө Аризона мужид Бүгд найрамдах намын дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Трамп Канадыг хэлэхдээ: “Тэд бидэнд хэрэггүй. Харин бид тэдэнд хэрэгтэй” гэж нэмжээ.
Түүний хэлснээр, Канадтай хийдэг худалдаа, эдийн засгийн харилцаанаас болж АНУ өмнө нь жил бүр 100 тэрбум ам.доллар хүртэлх алдагдал хүлээдэг байсан аж.
Трамп Канадын эрх баригчид “Гренландын хийсэнтэй адил алхам хийнэ” гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ. Эх сурвалжид дурдсанаар, 9-р сард Трамп, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен болон Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нар Арктикийн арлын аюулгүй байдлыг хангах үүргийг Вашингтонд шилжүүлэхтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурсан байна.
Трамп өмнө нь ч Канадыг АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг удаа дараа уриалж байсан. Тэрээр Канадын Ерөнхий сайд Марк Карниг хэд хэдэн удаа “амбан захирагч” хэмээн нэрлэж байжээ.
Канадын эрх баригчид АНУ-д нэгдэх боломжийг няцаасаар ирсэн байна. Карни 9-р сарын сүүлээр The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа Канадын эрх баригчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-аас цэргийн халдлага гарч болзошгүй хувилбарт бэлтгэж байсан ч ийм үйл явдал өрнөх магадлалыг бага гэж үзэж байгаагаа хэлжээ.
