“Их дуулга”-ын хошой аварга, Казахстаны теннисчин Елена Рыбакина US Open 2026 тэмцээний шөвгийн наймд Хятадын Чжэн Циньвэнийг 3:6, 6:1, 6:4-өөр хожсоныхоо дараа карьертаа анх удаа Эмэгтэйчүүдийн теннисний холбооны (WTA) чансааг тэргүүлэхээр боллоо.
Циньвэнийг хожсоноор Рыбакина WTA-ийн live чансаанд 8 681 оноотой болсон байна. Харин одоогийн дэлхийн чансааны тэргүүлэгч, Беларусийн Арина Соболенко 7 355 оноотой. Соболенко US Open 2026-д түрүүлсэн ч 8 575 оноотой болох бөгөөд энэ нь Рыбакинаг гүйцэхэд хүрэлцэхгүй. Харин Рыбакина тэмцээнд түрүүлбэл 9 901 оноотой болох юм.
Елена Рыбакина US Open 2026-ын финалд шалгарахын төлөө Мирра Андреева (ОХУ) — Кори Гауфф (АНУ) нарын тоглолтын ялагчтай өрсөлдөнө.
