Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан УБТЗ-ын Төв эмнэлэг ДЭМБ-ын зөвлөмжид нийцсэн 2026-2027 оны улирлын сүүлийн үеийн омгийг агуулсан дөрвөнцэнт томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ. Уг вакцин нь чанарын өндөр шаардлага хангасан тул 6 сараас дээш насны бүх хүн, тэр дундаа өндөгний харшилтай иргэд ч хийлгэх боломжтойгоороо онцлог юм.
Вакцинд хамрагдахын өмнө тухайн иргэний биеийн ерөнхий байдлыг эмч үзэж үнэлнэ. Иргэд сүүлийн нэг сарын хугацаанд өөр төрлийн вакцин хийлгээгүй, халдварт өвчнөөр өвдөөгүй, одоогийн байдлаар халуурах, ханиалгах, суулгах зэрэг өвчний шинж тэмдэггүй байх шаардлагатай. Түүнчлэн урьд нь аливаа вакцинаас хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан бол эмчид заавал мэдээлэх ёстой. Харин 38°C-ээс дээш өндөр халуурч буй хурц халдварт өвчний үед вакциныг түр хойшлуулахыг анхааруулж байна.
Үйлчилгээний нөхцөл ба заавар
УБТЗ-ын Төв эмнэлгээс томуугийн сайн дурын вакцинжуулалттай холбоотой дараах мэдээллийг өглөө:
- Үйлчилгээний цаг: Өдөр бүр 08:00–15:00 цагийн хооронд
- Вакцины төлбөр: 65,000 төгрөг
- Бүртгүүлэх журам: Цахимаар бүртгэлээ хийлгэн, эмнэлгийн Халдвартын кабинетэд хандана
- Хамрагдах нас: 6 сараас дээш насны бүх иргэд
