УБЦТС ТӨХК-иас маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 2-нд цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар хийх хуваарийг танилцууллаа. Засварын үеэр нийслэлийн зарим байршилд цахилгаан түр хязгаарлах тул иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ урьдчилан зохицуулах шаардлагатай байна.
Хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны зарим гудамж, хотхон, аж ахуйн нэгжүүдийн ойр орчимд 10:30-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. Мөн Налайх дүүргийн 7 дугаар хорооны Өвөр шандын 15-22 дугаар гудамж орчимд 09:00-17:00 цагт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.
Маргаашийн цахилгаан хязгаарлалтын байршил:
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 1, 6-9, 12 дугаар гудамж;
- Ургах наран хороолол болон ойр орчмын хэрэглэгчид;
- Нью сервер, Харганат, Радио реле, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив Хийц, Гор Газ, Чуанфан жин ХХК орчим;
- Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 15-22 дугаар гудамж;
- дээрх байршлуудын ойр орчмын хэрэглэгчид.
УБЦТС ТӨХК-ийн мэдээлснээр түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх ажиллагааны дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу хийгддэг байна. Иймд хэрэглэгчдийг зарласан хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг хүсжээ.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох боломжтойг анхааруулсан байна. Хэрэв хуваарь өөрчлөгдвөл гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаараар хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх юм байна.

