Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2026.09.01/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль нь энэ жил Засгийн газрын бодлогын хүрээнд “Ногоон сургууль” болон өөрчлөгдсөнөөрөө онцлогтой юм.
“Ногоон, эрүүл, аюулгүй” орчин ба сургалтын үйл ажиллагаа
Ерөнхий сайд нээлтийн үеэр багш, сурагчид болон эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, 57 дугаар сургууль “Ногоон, эрүүл, аюулгүй” орчныг бүрдүүлсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэн, нийт сурагчдад сурлагын амжилт хүслээ.
Нээлтийн ёслолын дараа Ерөнхий сайд болон албаны хүмүүс тус сургуулийн анги танхимуудаар зочилж, тохижилт болон хичээл сургалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байна.
