“Харри Поттер” киноны жүжигчин Эванна Линч 8 дугаар сарын 21-нд найз залуу Дэни Скиннертэй гэрлэж, тэдний сонирхолтой учрал болон хуримынхаа дэлгэрэнгүйг “Vogue” сэтгүүлд дэлгэжээ.
Тэд 2021 онд тропикал баранд анх танилцжээ. Барын лангууны ард урт шаргал үстэй, юбка, трико, федора малгайтай эльф шиг содон залуу ажиллаж байсан нь Эваннагийн анхаарлыг татсан байна. Жүжигчин бүсгүй түүний нохойтой тоглох замаар яриа үүсгэх гэж оролдсон ч бүтэлгүйтэж, эцэст нь согтуу найз нь түүний сэтгэлийг илчилснээр Дэни дугаараа үлдээжээ.
2023 онд харилцаа нь гүнзгийрэх үед санал зөрөлдөөн үүссэн ч салхын оронд сүй тавихаар шийдсэн байна. Улмаар 8 дугаар сард жүжигчин бүсгүйн төрсөн өдрөөр Дэни үеэлийнх нь цэцэрлэгт гэрлэн чимэглэл дунд гэрлэх санал тавьжээ.
Хуримын өвөрмөц даашинз ба гоёл
Эванна ведийн астрологичийн зөвлөснөөр наран сөрөх өдрөөс зайлсхийж, 8 дугаар сарын 21-ний өдрийг сонгосон байна. Тэрээр классик боловч өвөрмөц деталь бүхий хуримын даашинз хайж байгаад “Moira Hughes” корсет болон винтаж үүлэн хэлбэртэй юбкаг хослуулан өмссөн юм. Мөн сувдан чимэглэлтэй гивлүүр сонгожээ.

Сүйт залуу Дэни “Suit Supply” брэндийн ногоон вельвет хослол өмсөж, дахин боловсруулсан хуванцар саваар хийсэн “Rothy’s” туфлиар төрхөө чимсэн байна.
Сонирхолтой чимэг ба бэлэг
Хуримын анхны бүжгээ тэд Грэм Нэшийн “Our House” дуун дор свинг хамтлагийн амьд хөгжимтэй бүжиглэжээ. Үдэшлэгийн үеэр тэд анх танилцсан барыг санагдуулам “Личи мартини” болон “Chambord bramble” коктейлиор зочдоо дайлсан байна.
Хуримын хамгийн сэтгэл хөдөлгөм сюрприз нь Эваннагийн нөхөртөө барьсан бэлэг байв. Тэрээр нөхрийнх нь хайртай нохойн унасан шүдээр кулон хийлгэн зүүлт бэлэглэжээ.

