Монгол Улсад зохион байгуулагдах “Korea Week 2026”-ийн хүрээнд “K-WAVE CONCERT” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд болно. Тоглолтыг 18:00 цагаас үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн “K-WAVE CONCERT 2026”-ын тайзнаа “Way Back Home” дуугаараа олон улсад танигдсан продюсер, DJ Shaun уран бүтээлээ хүргэх юм. Түүний бүтээлүүд К-поп, электрон хөгжмийн сонсогчдын дунд өргөн хүрээнд түгсэн бөгөөд Монголын үзэгчидтэй Сүхбаатарын талбайд уулзахаар болж байна.
DJ Shaun-ий онцлох бүтээлүүд:
- “Way Back Home” — Spotify дээр 500 сая гаруй сонсолттой дэлхийн хит;
- “Bad Habits” — чартуудыг байлдан дагуулсан бүтээл;
- электрон хөгжим, поп урсгалыг хослуулсан уран бүтээлүүдээрээ танигдсан.
Арга хэмжээнд оролцох бүртгэл 1000 хүний хязгаартай байна. Оролцох хүсэлтэй иргэд зохион байгуулагчдын гаргасан Google form-ийг бөглөж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай аж.
Мөн Google form бөглөсөн хүмүүсээс санамсаргүй байдлаар гурван хүнийг шалгаруулж, BTS-ийн цомог болон Shaun-ий гарын үсэгтэй постер бэлэглэхээр болжээ. Бүртгэлийн холбоос: https://forms.gle/i9nCscA41sMp9mGa6
Ийнхүү “Korea Week 2026”-ийн хүрээнд болох “K-WAVE CONCERT” нь К-соёл сонирхогч залуус, электрон хөгжмийн сонсогчдод зориулсан үнэ төлбөргүй томоохон арга хэмжээ болохоор байна.
