Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагХанну Эйр шинэ үеийн агаарын хөлөг хүлээн авлаа

Ханну Эйр шинэ үеийн агаарын хөлөг хүлээн авлаа

2024 оны 4 сарын 19-нд “Hunnu Air” компанийн зүгээс шинэ үеийн E195/E2 агаарын хөлгийг үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч, Монгол Улсад оруулж иржээ.

Энэхүү дунд зайн чиглэлийн зорчигч тээврийн нарийн их биетэй онгоц нь олон давуу талтай. Үүнд зорчигчдын тав тухтай байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нислэг болон газарт дуу чимээний түвшин багатай байх зэрэг багтана. Мөн ижил төрлийн загваруудтай харьцуулахад түлшний зарцуулалт болон CO₂-ийн ялгаралт ойролцоогоор 20 хувиар бага байна.

Шинэ онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр “Hunnu Air” компани нислэгийн чиглэлээ өргөжүүлж, зах зээл дээр суудлын тоог нэмэгдүүлж байна.

Үүнээс гадна E195/E2 загвар нь аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй, шинэ үеийн технологид суурилсан гэдгээрээ онцлогтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд