HomeСоёл Урлаг“Чингис хаан” үндэсний музей Казахстаны эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

“Чингис хаан” үндэсний музей Казахстаны эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал Астана хотноо амжилттай үргэлжилж байна. Энэхүү түүхэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.

Хоёр тал харилцан ойлголцлын баримт бичигт үзэглэснээр нүүдэлчдийн түүх, соёлын олон үеийн хэлхээ холбоог гүнзгийрүүлэн судлах, хамтын эрдэм шинжилгээний бүтээл туурвих нөхцөл бүрдэж байна. Энэхүү түншлэл нь хоёр орны эрдэмтэн судлаачдад шинэ боломжуудыг нээж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Нүүдэлчдийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах суурь судалгаануудыг эрчимжүүлэх;
  • “Чингис хаан” үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан Түрэг, Уйгурын түүхийг нарийвчлан шинжлэх;
  • Монголын музейн эрдэм шинжилгээний ажилтнууд Казахстаны нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалуудыг газар дээр нь судлах;
  • Хоёр улсын ижил төстэй түүхэн үнэт зүйлсийг дэлхий нийтэд сурталчлах хамтын бүтээлүүд гаргах.

Хамтын ажиллагаа тогтоож буй Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн нь 1945 онд Алмата хотод байгуулагдсан, тус улсын түүхийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх байгууллага юм. Өдгөө тус хүрээлэн нь казахуудын угсаатны зүй, антропологи, эх сурвалж судлал болон нүүдэлчдийн соёлын хөгжлийн чиглэлээр шинжлэх ухааны суурь судалгаануудыг дагнан гүйцэтгэдэг арвин туршлагатай хамт олон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд