НӨАТ-ын урамшууллын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг маргааш буюу 4 дүгээр сарын 22-ны 13:00 цагт орон даяар явагдана. Энэ удаагийн тохиролд иргэдийн 2026 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримтууд оролцох юм.
Тохирлын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Шууд дамжуулалт: “Боловсрол суваг” телевиз болон “eBarimt” аппликейшнээр орон даяар.
- Бүртгэлийн хугацаа: Сугалаанд оролцох баримтын бүртгэл өнөөдөр буюу 4 дүгээр сарын 21-ний 12:59 цагт албан ёсоор хаагдсан байна.
- Хамрах баримт: 2026 оны 3 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтууд.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог. Өөрөөр хэлбэл, таны баримтаа авсан тухайн орон нутагт баримт хэвлэлт хэдий чинээ өссөн байна, таны хожих дүн тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой юм.
Санамж: Иргэд та бүхэн өөрийн хожсон эсэхийг “eBarimt” аппликейшний мэдэгдэл хэсгээс эсвэл sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас шалгах боломжтой.
