2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Бостон хотноо зохион байгуулагдсан 130 дахь удаагийн “Бостоны марафон”-д Кенийн гүйгч Жон Корир тасархай түрүүллээ.
Өдгөө 29 настай Корир 2:01:52 цагийн амжилтаар барианд орсноор тус тэмцээний замын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрээр 2011 онд Геофри Мутайн тогтоож байсан өмнөх дээд амжилтыг 1 минут 10 секундээр ахиулж чадсан юм.
Эрэгтэйчүүдийн төрөлд Танзанийн 34 настай Альфонс Симбу 2:02:47 цагийн амжилтаар удаах байрт орсон бол Кенийн 35 настай Бенсон Кипруто 2:02:50 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа.
“Бостоны марафон-2026”. Эрэгтэйчүүд:
- Жон Корир (Кени) – 2:01:52;
- Альфонс Симбу (Танзани) – +0:55;
- Бенсон Кипруто (Кени) – +0:58;
- Хайлемариам Кирос (Этиоп) – +1:50;
- Зухайр Талби (Марокко) – +1:53;
- Тебелло Рамаконгана (Лесото) – +2:26;
- Чарльз Гикс (Их Британи) – +2:43;
- Рихард Рингер (Герман) – +2:55;
- Алекс Масай (Кени) – +3:40;
- Милкеса Менгеша (Этиоп) – +3:43.
Жон Корир ийнхүү Бостоны марафонд хоёр жил дараалан аваргын титмээ хамгаалж байна. Тэрээр 2025 онд 2:04:45 цагийн амжилтаар барианд орж түрүүлж байсан билээ.
Марафоны “Мэйжор” цуврал тэмцээнүүдийн хуанлид зааснаар дараагийн томоохон уралдаан болох “Лондонгийн марафон” энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах хуваарьтай байна.
