Дэлхийн реп урлагийн амьд домог Эминемийн том охин Алайна Скотт анх удаагаа ээж болж, алдарт реппер ийнхүү хоёр дахь зээгээ өлгийдөн авлаа.
Алайна өөрийн шинэхэн статусын тухай Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ. Тэрээр нөхөр Мэтт Меллер болон шинээр мэндэлсэн охин Скотти Мари Меллерийн хамт авахуулсан зургаа нийтэлсэн байна.
Тэрээр зурагныхаа тайлбарт бяцхан охин нь түүний хувьд “бүх зүйл, магадгүй түүнээс ч илүү” болохыг сэтгэл хөдлөмөөр илэрхийлжээ. Мөн охиндоо Скотти хэмээх нэр өгсөн шалтгаанаа тайлбарлахдаа, түүний амьдралд маш чухал байр суурь эзэлдэг “Скоттын эгч дүүс”-ийг хүндэтгэж ийнхүү нэрлэсэн гэв. Энэ нь түүний төрсөн ээж болон эгч дүүсийг нь хэлж буй бололтой.
Алайна Скотт хүүхэд хүлээж байгаагаа 2025 оны 10 дугаар сард анх зарлаж байсан бөгөөд тухайн үед нөхрийнхөө хамт цагаан өнгийн хүүхдийн боди барьсан зургийг нийтэлж байсан билээ.

Энэ нь реппер Эминемийн хувьд анхны зээ биш юм. Түүний удаах охин Хейли Жейд 2025 оны 3 дугаар сард амаржиж, хүү Эллиот Маршаллдаа алдарт өвөөгийнх нь жинхэнэ нэрийг (Маршалл Мэтерс) бэлэгдэн өгч байсан юм.
Эминем Хейли Жейд, Алайна Мари, Стиви Лэйн гэсэн гурван охинтой. Тэрээр Алайна болон Стиви нарыг өөрийн нэр дээр үрчилж авсан билээ. Алайна бол түүний экс эхнэр Ким Скоттын ихэр эгчийнх нь охин бол Стиви нь Кимийн өөр харилцаанаас төрсөн охин юм.

