HomeОлон улсын мэдээИталийн Ерөнхий сайд Ж.Мелони Д.Трампыг Ромын Папын талаарх мэдэгдлийнх нь төлөө шүүмжлэв

Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Д.Трампыг Ромын Папын талаарх мэдэгдлийнх нь төлөө шүүмжлэв

Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг 2024 онд дахин сонгогдсоноос нь хойш анх удаа ил тод шүүмжиллээ. Тэрээр Трампын Ромын Папын талаар хэлсэн үгсийг эрс зэмлэн буруутгасан тухай “Politico” хэвлэл мэдээллээ.

“Ерөнхийлөгч Трампын Гэгээн Эцгийн талаар хэлсэн үгсийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Ромын Пап бол Католик сүмийн тэргүүн бөгөөд түүний зүгээс энх тайвныг уриалж, аливаа хэлбэрийн дайныг буруушааж байгаа нь зүй ёсны хэрэг юм” хэмээн Ж.Мелони мэдэгдэв.

АНУ-ын удирдагчийн мэдэгдлийг Трампыг уламжлалт ёсоор дэмжиж ирсэн Италийн барууны үзэлтэй улс төрчид ч мөн буруушааж байгааг эх сурвалж онцлов. Тухайлбал, Италийн Шадар сайд бөгөөд “Лига” намын дарга Маттео Сальвини тэрбум гаруй католик шашинтны оюун санааны удирдагч руу дайрч давшилсан нь “ухаалаг бус, зохимжгүй” үйлдэл болохыг тэмдэглэсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд