“FUT Esports” байгууллага Valve-ийн дэлхийн чансааны (Global Ranking) 3-р байр руу ахилаа. Тус баг саяхан өндөрлөсөн “PGL Bucharest 2026” тэмцээнд түрүүлснээр ийнхүү чансаагаа ахиулж чадсан юм. Тэд тэмцээний явцад “Inner Circle”, “NRG”, “PARIVISION”, “B8”, “The MongolZ” багуудыг хожиж, улмаар шигшээ тоглолтод “Astralis”-ийг буулган авснаар аваргын цомыг өргөсөн билээ.
Одоогоор “FUT Esports”-ийн дээр зөвхөн хоёр баг эрэмбэлэгдэж байна:
- NAVI: Саяхан “ESL Pro League 23” тэмцээнд түрүүлж, “BLAST Rotterdam”-д аман хүзүүдсэн амжилтаараа чансааг тэргүүлж байна.
- Vitality: “NAVI”-д хожигдож, чансааны хоёрдугаар байрт бичигдэж буй.
Мөн энэхүү шинэчилсэн чансаагаар Монголын “The MongolZ” баг амжилтаа ахиулж, дэлхийн шилдэг багуудын 5-р байрт эрэмбэлэгдэх болов. Дэлхийн шилдэг 10 багийн жагсаалт дараах байдалтай байна:

