Бямба, 4 сар 19, 2025
HomeОсол хэрэгХар тамхи хилээр нэвтрүүлэх долоон удаагийн оролдлогыг илрүүлжээ

Хар тамхи хилээр нэвтрүүлэх долоон удаагийн оролдлогыг илрүүлжээ

2025 оны эхний улиралд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт шинэ төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх долоон удаагийн үйлдэл илэрсэн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Эдгээр үйлдлүүд нь хил хамгаалах байгууллагын технологийн хяналт, шалгалтаар таслан зогсоогдсон байна.

ХБНГУ-аас илгээсэн шуудангийн боодол дотор хашиш илэрчээ

Хамгийн анхаарал татсан тохиолдол бол 2025 оны 3-р сарын 17-нд илэрсэн хэрэг юм. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүсэд ХБНГУ-аас Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр ирсэн шуудангийн илгээмжид, цай, савангийн хайрцгаар халхавчилж 840 грамм хашиш нэртэй мансууруулах бодисыг нуун далдалсан байсныг гаалийн рентген хяналтаар илрүүлжээ.

Гаалийн албан хаагчид тухайн илгээмжийг шалгаж, хууль бус бодис илэрмэгц хэрэг хянан шийдвэрлэх харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэдэд анхааруулга хүргэж байна

Гаалийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна:

  • Гадаад улс руу зорчихдоо эсвэл тэнд байхад хэн нэгнээс дайвар ачаа авахгүй байх
  • Хувийн мэдээлэл, бичиг баримтаа гуравдагч этгээдэд ашиглуулахгүй байх
  • Шуудан илгээмжээр ирсэн зүйлд хянуур хандаж, сэжиг бүхий нөхцөл байдал байвал холбогдох байгууллагад мэдээлэх

Цаашид хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох хяналт үргэлжлэн чангарах болохыг холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд