Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд аймаг, нийслэлийн Байгаль орчны газруудаас ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын 20-21-нд хүрэн баавгайтай холбоотой нийт найман дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс долоон баавгай гурван аймгийн нутагт, нэг баавгай нийслэлийн нутаг дэвсгэрт үзэгджээ.
Хэнтий аймагт таван тохиолдол бүртгэгдсэн байна
Байршлаар нь авч үзвэл:
- Налайх дүүрэгт 1
- Архангай аймагт 1
- Дархан-Уул аймагт 1
- Хэнтий аймагт 5 баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад аравдугаар сарын 21-ний 08:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй гэж БОУАӨЯ-наас мэдээлжээ.
