Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хөдөө нуурын мөс цөмөрч, Kia Porter загварын ачааны автомашин усанд живсэн байна.
Автомашиныг жолоодож явсан иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд тээврийн хэрэгслийг дараа нь татлага ашиглан нуураас татаж гаргажээ.
Хөдөө нуур нь 5 км урт, 3.2 км өргөн, 3.1 метр гүн бөгөөд тухайн үед мөсний зузаан ойролцоогоор 5 сантиметр байсан гэж мэдээлжээ. Автомашиныг банзаар ивж, татлага ашиглан уснаас гаргасан байна.
Мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг анхааруулав
Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гол, нуурын мөсний зузаан хэсэг бүрт харилцан адилгүй байдаг тул иргэд, малчдыг мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг сэрэмжлүүлжээ.
