Цахим спортын “PGL Bucharest” тэмцээний хасагдах шат эхэлж, шилдэг багууд дараагийн шатны эрхийн төлөө өрсөлдөж байна. Энэ хүрээнд Монголын “The Mongolz” баг өнөөдөр “PARIVISION”-тай учраа таараад байна.
Манай багийн энэ шатны өрсөлдөгч нь “Wildcard” багийг буулган авсан “PARIVISION” болжээ. Хоёр баг өмнө нь 2024 онд нэг удаа таарч тоглоход “PARIVISION” ялалт байгуулж байсан тул энэ удаагийн тоглолт өмнөх тооцоогоо бодох боломж болж байна.
“PGL Bucharest” тэмцээний плей-оффын хуваарь:
4-р сарын 9
- 15:00 — 3DMAX – MIBR
- 18:00 — Astralis – Eyeballers
- 21:00 — B8 – FUT
- 00:00 — PARIVISION – The Mongolz
Харин 4-р сарын 10-нд хагас шигшээ тоглолтууд 22:00, 01:00 цагаас явагдана. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт 4-р сарын 11-нд 20:00 цагаас, гранд-финал мөн өдөр 23:00 цагаас болох хуваарьтай байна. Өнөөдөр, үргэлж шиг, манай баг 1xBet Монголийн дэмжлэгтэйгээр тоглоно.
