HomeНийгэмАмралтын өдрүүдэд цас, шуурга нэмэгдэж, 12-нд эрс сэрүүснэ

Амралтын өдрүүдэд цас, шуурга нэмэгдэж, 12-нд эрс сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан 2026 оны 04-р сарын 09-нөөс 2026 оны 04-р сарын 13-ныг хүртэлх урьдчилсан төлвөөр ойрын өдрүүдэд нутгийн олон хэсгээр бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байх нь. Ялангуяа энэ сарын 12-нд ихэнх нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа.

Хур тунадасны хувьд 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхины хүч ч тодорхой өдрүүдэд нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах аж.

Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…+6 градус байх бол Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус, өдөртөө +5…+10 градус байна.

Харин Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байх төлөвтэй. Бусад нутгаар шөнөдөө -3…+2, өдөртөө +9…+14 градусын хооронд байна.

Урьдчилсан төлвөөс харахад 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар температур буурч, сэрүүсэх төлөв давамгайлах тул иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын өөрчлөлтийг анхаарах шаардлагатай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд