NBA-д дөрвөн удаа түрүүлсэн, олимп, дэлхийн аварга Демаркус Казинс “Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүн, багийн эзэн Л.Наранбаатарын хамт Сэлэнгэ аймагт зочиллоо. Тэдний айлчлалын хүрээнд орон нутагт сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжсэн хэд хэдэн арга хэмжээ болсон байна.
Энэ үеэр “Сэлэнгэ Бодонс академи” Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болсныг багийн эзэн Л.Наранбаатар мэдэгдэв. Мөн тус академид улирлын турш суралцах эрхийн тэтгэлгийг 5 хүүхдэд гардуулан өгсөн нь арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.
Айлчлалын хүрээнд:
- “Сэлэнгэ Бодонс академи” нээгдэх хугацааг зарлав
- 5 хүүхдэд улирлын тэтгэлэг гардууллаа
- Туж лигийн аваргуудын шагналыг гардууллаа
- Тужийн нарсанд нэрэмжит мод тарилаа

Мөн Демаркус Казинс болон “Сэлэнгэ Бодонс” багийнхан Тужийн нарсанд өөрсдийн нэрэмжит мод тарьсан нь энэ удаагийн зочлолыг бэлгэдсэн үйл явдал болов.
