“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь бие даасан бүтээл болох “Сэтгэлийн уяа” уран сайхны киногоо ирэх дөрөвдүгээр сарын 16-нд нээхээр товлосон байна.
Тус продакшны 10 дахь ойн босгон дээр мэндэлж буй энэхүү кинонд бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээжээ. Түүний хувьд өмнө нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосноор жүжигчний гараагаа амжилттай эхлүүлж байсан билээ. Үүнээс хойш хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн тэрээр ийнхүү “Хувьсал” продакшнтай дахин хамтран ажиллаж, жүжигчний хувиар үзэгчидтэйгээ эргэн уулзах гэж байна.

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног найруулагч Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр болон Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

