3-р сарын 1-ний ням гарагт АНУ-д кино болон телевизийн салбарын жүжигчдийн гарамгай амжилтыг үнэлдэг “Actor Awards 2026” (хуучнаар SAG Awards) шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үдэш одод зөвхөн авьяас чадвараараа бус, өөрсдийн сонгосон гайхалтай гоёлоороо олны харааг булааж байв.
Тус наадмын хамгийн загварлаг, шилдэг 10 төрхийг танилцуулж байна.
Деми Мур
63 настай жүжигчин Деми Мур “Schiaparelli”-гийн ер бусын даашинзаар гоёжээ. Могойн хайрс мэт өвөрмөц бүтэцтэй урд хэсэг болон хар цэгүүдээр чимэглэсэн цагаан фатин чирүүл нь түүнийг маш хүчирхэг харагдуулж байв.

Теяна Тейлор
Дуучин, жүжигчин Теяна Тейлор “Thom Browne”-гийн “3D” эффекттэй корсет бүхий даашинз өмсжээ. Металл мэт харагдах мөнгөлөг чирүүл нь “Tiffany & Co”-гийн нүсэр зүүлттэй төгс зохицож байлаа.

Чейз Суи Вондерс
“Miss Sohee”-гийн зүрхэн хэлбэртэй ухлаадастай хар даашинз сонгосон түүний гоёлын гол чимэг нь дорнын хэв маягтай цэцгэн хатгамал байв. Ретро хэв маягийн үс засалт нь энэхүү сонгодог төрхийг улам тодотгожээ.

Роуз Бирн
Австралийн жүжигчин Роуз Бирн “Chanel”-ийн сүүн цагаан өнгийн даашинзаар гоёжээ. Цээж хэсгээс эхлэн юбканы дунд хүртэл аажмаар сарних мөнгөлөг гялтгануур нь мөсөн талст мэт гялалзаж байв.

Кейт Хадсон
46 настай Кейт Хадсон “Valentino”-гийн зааны ясан өнгийн даашинзаар гангарчээ. Мөрнөөс нь унах урт чирүүл-накидка болон алмаазан унжлагатай нүсэр зүүлт нь түүнийг эрхэмсэг харагдуулсан юм.

Мишель Уильямс
“Prada”-гийн талст чимэглэлтэй, цайвар ягаан өнгийн даашинз өмссөн Мишель Уильямсын гол акцент нь тод улаан уруулын будаг байлаа. Энэ нь түүний язгууртан мэт цайвар арьстай гайхалтай контраст үүсгэж байв.

Чейз Инфинити
25 настай залуу жүжигчин “Louis Vuitton”-ы алтлаг талстаар чимэглэсэн, биений өнгөтэй торон даашинз сонгожээ. Түүний толгойн гоёл болох талст шигтгээтэй торон “малгай” нь төрхийг нь улам драмлаг, бүрэн гүйцэд болгосон юм.

Эли Лартер
50 настай жүжигчин бүсгүй бордо өнгийн корсеттой даашинзаар гоёжээ. Түүний сонгосон төмөрлөг чокер (choker) болон том бугуйвч нь энэхүү эмэгтэйлэг төрхийг орчин үеийн, зоримог болгож байв.

Суприя Ганеш
Түүний сонгосон мөнгөлөг болон алтлаг гялтганууртай даашинзны гол онцлог нь ташаан дээрх дунгийн хэлбэртэй футурист деталь байв. Минималист чимэглэлүүд нь даашинзыг улам тодотгожээ.

Лесли Бибб
“Лусын дагина” загвартай, алтлаг өнгөтэй даашинз өмссөн Лесли Биббийн гоёл дээрх цэцэглэж буй модны мөчир хэлбэртэй хатгамал нь туйлын тансаг харагдаж байв.

