Америкийн Кино академи 2026 оны “Оскар” шагнал гардуулах ёслолын хөтлөгчдийг албан ёсоор зарлалаа. Энэ жилийн тайзнаа Деми Мур, Хавьер Бардем, Крис Эванс, Чейз Инфинити, Майя Рудольф, Кумэйл Нанжиани зэрэг одод урилгаар хөтлөгч хийхээр болсон байна.
Энэ жил 13 төрөлд нэр дэвшиж, амжилтаараа хоёрдугаарт бичигдэж буй “Нэг тулаанаас нөгөө рүү” (One Battle After Another) киноны гол дүрийн жүжигчин Чейз Инфинити хөтлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Түүний тоглосон уг бүтээл энэ улирлын бусад кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртээд байгаа юм.
Мөн өнгөрсөн жил “Бодис” (The Substance) киноны дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд хүчтэй өрсөлдөж байсан Деми Мур энэ удаад хөтлөгчийн хувиар тайзнаа эргэн ирж байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, 2025 оны Оскарын эзэд болох Майки Мэдисон (“Анора”), Эдриан Броуди, Киран Калкин, Зои Салдана нар мөн уламжлал ёсоор шагнал гардуулах аж.
98 дахь удаагийн “Оскар” шагнал гардуулах ёслол 2026 оны 3-р сарын 15-нд Лос-Анжелес хотын “Долби” театрт зохион байгуулагдана. Наадмын үндсэн хөтлөгчөөр Конан О’Брайен хоёр дахь жилдээ дараалан ажиллахаар болжээ. Ёслолын ажиллагааг ABC телевиз болон Hulu платформ шууд дамжуулан хүргэнэ.
Энэ жилийн наадмыг 16 төрөлд нэр дэвшсэн “Нүгэлтнүүд” (Sinners) кино рекордоороо тэргүүлж байна.
