Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр энэ сарын 8-нд бороо орох төлөвтэй байна. Харин 9 болон 12-нд төв, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох бол 11-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсэг, 13-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно. Мөн 14-нд баруун аймгуудын баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын хойд хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 16-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орох төлөв гарчээ.
Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр байна. Харин 11, 15-нд төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнийн хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх төлөвтэй. Дархадын хотгороор -1…-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус байна.
Эхийн голын Баянбүрд орчимд шөнөдөө +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байх төлөвтэй. Харин 14-16-нд агаарын температур нэмэгдэж, дулаарна.
