НүүрБоловсролӨвлийн элсэлтийн шалгалт монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ

Өвлийн элсэлтийн шалгалт монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт монгол хэл бичгийн хичээлээр эхлэх бөгөөд тухайн өдөр түүх, англи хэлний шалгалтууд үргэлжилнэ.

Шалгалтын хуваарь дараах байдлаар явагдана:

  • 12-р сарын 4: Монгол хэл бичиг, түүх, англи хэл
  • 12-р сарын 5: Хими, газарзүй, нийгэм судлал
  • 12-р сарын 6: Биологи, математик, орос хэл
  • 12-р сарын 7: Физик, монгол хэл

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Мөн энэ оны зургаадугаар сар болон түүнээс өмнө төгссөн, их дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд хамрагдаж болно.

Шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд eyes.eec.mn цахим хуудсаар арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл бүртгүүлэх шаардлагатай.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд