НүүрНийгэмО.Хангай Ерөнхийлөгчийн Баян-Өлгийд хийх айлчлалтай холбоотой байр сууриа илэрхийлэв

О.Хангай Ерөнхийлөгчийн Баян-Өлгийд хийх айлчлалтай холбоотой байр сууриа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Улсын аварга О.Хангай цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч есдүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллах үеэрээ Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцохоор төлөвлөжээ. Мөн аймгийн иргэдтэй уулзаж, Өлгий сумын 2-р дунд сургуульд зочлон багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзах юм байна.

О.Хангай энэ талаар “Монгол төрийн тэргүүн маань есдүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэйгээ уулзаж олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж 14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг” гэж бичжээ.

Тэрбээр цааш нь “Хохирогчийн дүрд тоглож, Баян-Өлгий аймагт ‘ХААН’ шиг амьдарч байгаа нөхдүүдэд, үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж байгаа урианхай, тува, дөрвөд иргэдээ хамгаалж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулъя” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд