Үндэсний сагсан бөмбөгийн ассоциацийн (NBA) аварга, найман удаагийн “Бүх одод” тоглолтын гишүүн Дуайт Ховард өнөөдөр Монгол Улсад албан ёсоор хүрэлцэн ирж, дээд лигийн “SG Apes” багтай нэгдлээ. Тэрбээр Монголд ирэх гэж байгаа тухайгаа өөрийн 3.9 сая дагагчтай цахим хуудсаараа дамжуулан сонирхуулж байсан билээ.
Цалингийн мэдээлэл ба тоглолтын хуваарь
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Дуайт Ховард энэ улиралд “SG Apes” багаас 250 мянган ам.долларын цалинтайгаар тоглохоор тохиролцсон хэмээн онцолж байгаа юм.
Харин сагсан бөмбөг сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан есдүгээр сарын 9-ний өдөр болох “SG Apes” болон “Сэлэнгэ Бодонс” багуудын хоорондох бооцоот халз тоглолтод оролцохгүй гэдгээ тэрбээр олон нийтэд мэдэгдээд байна.
