Мексикт болсон шашны наадмын үеэр салют дэлбэрсний улмаас дор хаяж 20 хүн гэмтжээ. Daily Express-ийн мэдээлснээр хэрэг явдал ням гарагт шилжих шөнө Темаскальсинго хотын Санта-Мария-Канчесда сууринд болсон байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт тус суурингийн ивээн тэтгэгч гэгээнтний өдрийг тэмдэглэх бэлтгэлийн үеэр болжээ. Дэлбэрэлтийн долгионы улмаас сүмтэй залгаа нэгэн барилга нурсан байна. Нурангид хүн дарагдсан байж болзошгүй тул аврах багуудыг газар дээр нь илгээжээ.
Урьдчилсан мэдээллээр 30 гаруй хүн гэмтсэн байж болзошгүй байна. Гэхдээ албан ёсны тоо одоогоор батлагдаагүй. Эрх баригчид онцгой байдлын албаны ажилд саад учруулахгүй байх үүднээс иргэдийг ослын газарт ойртохгүй байхыг уриалжээ.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдээс сүмийн эргэн тойрон нуранги, хог хаягдлаар дүүрсэн нь харагдаж байна. Амиа алдсан хүний талаар одоогоор мэдээлэл ирээгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
