7-р сарын 19-нд Испани болон Аргентины шигшээ багууд 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдлөө. АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хот дахь MetLife Stadium-д болсон шийдвэрлэх тоглолтод Испани 1:0-ээр ялж, дэлхийн аварга болсон байна.
Үндсэн 90 минутын турш хоёр баг аль аль нь гоол оруулж чадсангүй. Тиймээс тоглолт нэмэлт цагт шилжсэн бөгөөд аваргын хувь заяаг ганц гоол шийджээ.
Ферран Торрес Испанид алтан гоол авчирлаа
106 дахь минутад “Барселона”-гийн довтлогч Ферран Торрес боломжоо ашиглан бөмбөгийг хаалганд оруулж, Испанийг тэргүүлүүлсэн байна. Энэ гоол тоглолтын эцсийн үр дүн болж, Испани Аргентиныг 1:0-ээр хожлоо.
Финалд ялснаар Испанийн шигшээ баг өөрийн холбоонд 51 сая ам.долларын шагнал авчирчээ. Харин дэд байрт орсон Аргентины баг 34 сая ам.доллар хүртсэн байна.
Ингэснээр Испани зөвхөн дэлхийн аваргын цом өргөөд зогсохгүй, ЧМ-2026-ийн хамгийн өндөр мөнгөн шагналыг хүртсэн баг боллоо.
