Иран улс Бямба гарагийн оройноос эхлэн АНУ-ын зүгээс тогтоогоод буй далайн бүслэлтийг бүрэн цуцлах хүртэл Ормузын хоолойг хаахаар болжээ. Энэ талаар Ираны Лалын хувьсгалт гвардын корпусын (ЛХГК) Тэнгисийн цэргийн хүчнээс мэдээллээ.
Тус байгууллагын гаргасан албан ёсны мэдэгдэлд: “АНУ-ын зүгээс Ираны хөлөг онгоцууд болон боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлтээ цуцлаагүй нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж буй үйлдэл юм. Иймд өнөөдрөөс эхлэн уг бүслэлтийг цуцлах хүртэл Ормузын хоолойн хөдөлгөөнийг зогсоож байна” гэж дурдсан байна.
Мөн ЛХГК-ийн Тэнгисийн цэргийн хүчнээс хатуу анхааруулга өгөхдөө: “Персийн булан болон Оманы тэнгист байгаа ямар ч төрлийн хөлөг онгоц зогсоолоосоо хөдлөхгүй байхыг анхааруулж байна. Ормузын хоолойд ойртохыг дайсантай хамтран ажиллаж буй хэрэг гэж үзэх бөгөөд дүрэм зөрчсөн хөлөг онгоцуудыг мөрдөн мөшгөх болно” хэмээжээ.
