НүүрШинжлэх ухаан ба технологиИлон Маск “Grok”-ийн хүүхдэд зориулсан хувилбар бүтээнэ

Илон Маск “Grok”-ийн хүүхдэд зориулсан хувилбар бүтээнэ

Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI стартап хиймэл оюун ухаанд суурилсан Grok чатботын хүүхдэд зориулсан хувилбар болох Baby Grok нэртэй аппликейшн бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

“Бид хүүхдэд тохирох контент агуулсан Baby Grok xAI аппликейшн бүтээхээр ажиллаж байна” гэж Маск өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ хэмээн Mongolnews24.com мэдээлэв.

Илон Маск 2023 оны 4 сард хиймэл оюун ухаан хөгжүүлэх зорилготой xAI компанийг үүсгэн байгуулсан. Тухайн оны эцсээр тус компани Grok нэртэй ИИ чатбот танилцуулсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь цензургүй байдал, бодит цагийн мэдээлэлд шууд хандах боломж зэргээрээ бусдаас онцлогтой гэдгийг хөгжүүлэгчид онцолдог.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд