НүүрУлс төрХЭҮК-ийн хэлтсийн даргыг ажлаас нь халахаар болжээ

ХЭҮК-ийн хэлтсийн даргыг ажлаас нь халахаар болжээ

Хүний эрхийн Үндэсний комиссоос (ХЭҮК) өнөөдөр олон нийтэд хандан шууд мэдээлэл хийлээ. Тус комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг үүрэгт ажлынхаа хүрээнд хууль зүйн алдаатай дүгнэлт гаргасан тул түүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагааг эхлүүлсэн байна.

Уг асуудал нь “Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуягаас гаргасан гомдлыг шалгах явцад үүсжээ. Гомдол гаргагч нь өөрийнх нь гэрэл зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан гэх үндэслэлээр ХЭҮК-т хандсан байна. Хэрэг явдлын өрнөлийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дараах байдлаар тайлбарлав.

  • Тус гомдлыг шалгасан С.Ганзориг албан бичигтээ “Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул” гэж тодорхойлон, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
  • Үүний дагуу цагдаагийн байгууллагаас тухайн зургийг нийтэлсэн цахим хуудсыг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгожээ.
  • ХЭҮК-оос тухайн шалгах ажиллагаанд дотоод хяналт хийсний эцэст “Хүний гэрэл зураг нь биометрик мэдээлэл болохгүй” гэж үзсэн байна.

Алдаатай дүгнэлт гаргаж, үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн хэлтсийн дарга С.Ганзоригт хариуцлага тооцох ажиллагаа одоо өрнөж байна. Тухайн албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хуульд заасны дагуу сонсох ажиллагааг урьдчилан явуулж байгаа аж. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Үүний дараа шийдвэрийг өөрт нь танилцуулж, холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргана” хэмээн мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд