НүүрОлон улсын мэдээForbes: Дональд Трампын хөрөнгө 2.7 тэрбум ам.доллароор өслөө

Forbes: Дональд Трампын хөрөнгө 2.7 тэрбум ам.доллароор өслөө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ 7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2024 оны сонгуулийн өмнөх үеэс 2.7 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болохыг “Forbes” сэтгүүл мэдээллээ.

АНУ-ын Төрийн тэргүүн гадаадын компаниудтай хийсэн гэрээ хэлцлүүд болон криптовалютын арилжааны ачаар үлэмж хэмжээний орлого олсон байна. “Forbes” сэтгүүлийн онцолсноор АНУ-ын түүхэнд түүн шиг улс төрийн салбараас ийм их хэмжээний ашиг олсон хүн өмнө нь гараагүй ажээ.

Өмнө нь “CNBC” суваг мэдээлснээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Трампын “Chevron”, “ConocoPhillips”, “ExxonMobil”, “Kinder Morgan”, “Marathon Petroleum”, “Occidental Petroleum”, “Phillips 66”, “Valero Energy” болон “Williams Companies” зэрэг нефть, хийн компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын өртөг хэдэн сая ам.доллароор өссөн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд