НүүрУлс төр“Дэмжлэг хүссэн” гэх мэдээллийг няцаасан хувийн сургуулиуд Боловсролын яаманд хуулийн арга хэмжээ...

“Дэмжлэг хүссэн” гэх мэдээллийг няцаасан хувийн сургуулиуд Боловсролын яаманд хуулийн арга хэмжээ авахаар болжээ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хувийн сургуулиуд төрөөс дэмжлэг хүссэн талаар мэдээлэхдээ хэд хэдэн сургуулийн нэрийг олон нийтэд зарласан. Харин нэр дурдагдсан сургуулиудын зарим нь уг мэдээллийг няцааж, эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

Т.Ням-Очир саяхан хийсэн мэдээлэлдээ нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх чиглэлээр дараах хувийн сургуулиуд Боловсролын яаманд хүсэлт гаргасан гэж мэдэгдсэн байна.

  • “Их Засаг Кинг”
  • “Шинэ санаа”
  • “Империал”

Үүний дараа “Их Засаг Кинг” сургууль Т.Ням-Очирын мэдэгдлийг няцааж, төрөөс санхүүжилт хүсээгүй гэж олон нийтэд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр Т.Ням-Очирын нэр дурдсан хувийн сургуулиуд Боловсролын яамыг шүүхэд өгөхөөр болж, эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд